Мэндчилгээ

Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

Манай төв нь Монгол орны ногоон байгаль, цэнгэг усыг хамгаалахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлж,  байгаль орчны чиглэлээр мэдээлэл түгээхийн сацуу байгаль орчны  болон    аялал жуулчлалын салбарын төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг.

Бид дэлхий нийтийн ногоон хөгжлийн үзэл баримтлалыг Монгол орны өвөрмөц онцлогт тулгуурлан батлагдсан бодлогын баримт бичиг болон байгаль орчны багц хууль, дүрэм, журам, стандартуудыг сурталчилах, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, байгалийн нөөц баялагийг зүй зохистой ашиглах, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийн экологийн боловсролыг хөгжүүлэхэд анхаарч байна.  

Мөн дотоод болон гадаадын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, олон улсын хэмжээний томоохон хурал зөвлөгөөнийг өөрийн төв дээр тогтмол зохион байгуулж хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилан амьтан, ургамалын музейгээр үнэ төлбөргүй  үйлчилдэг.

Бид энэ онд Монгол орны нэн ховор, ховор амьтан ургамлыг хамгаалах зорилго бүхий “Хүрээлэн буй орчин дахь бидний оролцоо” уриан дор зохион байгуулсан Монгол Улсын “Улаан ном” танин мэдэхүйн уралдаант тэмцээнийг амжилттай зохион байгуулсан бөгөөд Улсын Их Хурлаар батлагдсан 2030 хүртлэх тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллагуудын  ажилтан, албан хаагчдад “Тогтвортой хөгжил, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсрол” сургалтыг бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж дууссанг дуулгахад таатай байна.

Манай үүд хаалга та бүхэнд үргэлж нээлттэй байх бөгөөд бид иргэн бүрийнхээ экологийн боловсролыг хөгжүүлж, ногоон хөгжлийг хамтын хүчээр хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.

Хүндэтгэсэн
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирал
                                                                   
​                 Г.Номин

9-р сар 2018

ДаМяЛхПүБаБяНя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Бидэнтэй нэгдээрэй