Танилцуулга

БОАЖЯ-ны харъяа “Цэнгэг Усны Нөөц, Байгаль Хамгаалах Төв” УТҮГ нь Монгол Улсын ЗГ-ын 2011 оны 11-р сарын 09-ны өдрийн 316 дугаар тогтоолоор байгуулагдсан. Тус төв нь Монгол орны цэнгэг усны нөөцийг хамгаалах, байгаль орчны бохирдол, доройтлын шалтгаан, үр дагаврыг орчин үеийн шинжлэх ухааны арга зүйн түвшинд судлан тодорхойлох, цэнгэг усны нөөц, байгал хамгаалах талаар УИХ, Засгийн газраас гаргах бодлого, шийдвэрт шинжлэх ухааны үндэслэлийг гаргах, бүх нийтэд

Экологийн боловсрол олгох зорилго бүхий эрдэм шинжилгээ, сургалт судалгааны төв байгууллага юм.

Төвийг үүсгэн байгуулах талаар 2002 онд Монгол улсын засгийн газраас санаачлага гаргаж Япон улсын талаас байгаль орчин, хөдөө аж ахуй, ой, ус загас агнуурын чиглэлийн мэргэжлийн байгууллагууд санал өгч, хоёр улсын Засгийн газрын хооронд 2010 онд нот бичиг солилцож гарын үсэг зурснаар төвийг барьж байгуулах ажил эхэлсэн. Төв нь 3 давхар (зоорийн давхрын хамт) нийт 2440.27м2 талбайтай.

Манай төв нь одоогоор 25 хүний үндсэн орон тоотой, 15 хүний бүрэлдэхүүнтэй эрдмийн зөвлөлтэй ажиллаж байна. Цаашид бид эрдэм шинжилгээ, судалгааны ажлын суурь сэдэвтэй болох, тогтвортой хөгжлийг хангах зорилтыг шийдвэрлэхэд чадавхи бүхий олон улсын түвшинд хүрсэн судалгааны төвүүдийн сүлжээ бүхий байгууллага болох зорилготой ажиллаж байна.

Бидний тухай

Захиргаа, санхүүгийн хэлтэс Сургалт, судалгааны хэлтэс Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтэс
     
Төвийн байрны ашиглалт, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, санхүү нягтлан бодох бүртгэлийг хариуцан зохион байгуулах чиг үүрэгтэй. рррррррррррррррррррррррррррррррррр Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, сургалт танин мэдэхүйн гарын авлага бэлтгэх, экологийн боловсрол олгох богино дунд хугацааны сургалтуудыг зохион байгуулах, усны сургалтын лаборатори, үзмэр үзэсгэлэнгийн танхим, номын сангаар олон нийтэд үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй. ррррррррррррррррррррррррррррррррррр Төвийн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, дотоод сүлжээ, вебсайт, компьютер тоног төхөөрөмжийн шуурхай, найдвартай ажиллагааг хангах, сургалтын материалын эх бэлтгэх, хэвлэлийн материалын зурагт хуудас, сургалтын видео бичлэг бэлдэх, /Төвөөс явуулж буй сургалт, семинарыг хальсанд буулган сан бүрдүүүлэх / мэдээллийн технологийн чиглэлээр төсөл боловсруулах чиг үүрэгтэй.

                                          Холбоо барих: 70107644, 70107648