Бидний үйл ажиллагаа

Бид дараах үйлчилгээг үзүүлж байна
. Үүнд:

  • Их, бага, дунд танхимын түрээсийн үйлчилгээ
  • Номын сан
  • FM, Дуу бичлэгийн студи
  • Сургалтын лаборатори
  • Музей

Номын сан

Номын сан нь байгаль орчны салбарын эрдэм шинжилгээний тайлан, судалгааны ажил болон мэргэжлийн чиглэлийн дагуу бүх төрлийн дотоод, гадаад ном хэвлэлийн бүтээгдэхүүнээр номын фондоо баяжуулсан ба нийт иргэдэд экологийн боловсролыг хөгжүүлэхэд туслах үүднээс орчин үеийн шаардлагыг хангасан номын сангийн цогц үйлчилгээг бүрдүүлэн ажиллаж байна. Төвийн номын сан нь одоогийн байдлаар байгаль орчин болон танин мэдэхүйн чиглэлийн нийт 800 гаруй ном, сурах бичиг гарын авлага бүхий номын фондтой, мөн цахим сүлжээ болон комьютерийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.

Нэг ээлжиндээ 15-20 уншигч зэрэг хүлээн авч үйлчлэх боломжтой бөгөөд оюутан, залуусдаа эрдэм шинжилгээний ажлын судалгаа, тайлан, бүтээлийн талаар мэдээлэл өгөх зорилгоор уншилгын танхимдаа эрдэм шинжилгээний бүтээлийн булан нээж уншигчдад үйлчлэж байна.

Танхимын түрээсийн үйлчилгээ
Их танхим

Тус танхим нь сургалт, семинар, хурал зөвлөгөөнүүдийг зохион байгуулахад шаардлагатай орчин үеийн, тохилог, тав тухтай 110-120 хүний суудалтай бөгөөд нэг дор 3 хэл дээр синхрон орчуулга хийх тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.



Дунд танхим

Тус танхим нь төрөл бүрийн хурал, онлайн хурал уулзалтуудыг зохион байгуулах боломжтой нийт 80-90 хүний багтаамжтай ба видео конференц хийх тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Залыг зөөврийн ханаар тусгаарлан хуваах мөн нэгтгэж сургалт явуулах боломжтой.

Бага танхим

Тус танхимийн зохион байгуулалт нь цөөн тооны бүрэлдэхүүнтэйгээр сургалт, семинарыг зохион байгуулах /20-25 хүний багатаамжтай/ боломжтой.

Музей

Олон мянган жилийн түүхтэй, эртний өвөрмөц соёлтой Монгол орны уудам дэлгэр тал хээр, хангай говийн баян тансаг хараа булаам сэтгэл татсан ховор нандин зүйлсийг ихэвчлэн биет үзүүлэнгээр харуулсан үзмэрүүдийг та бүхэн манай музейгээс үзэж сонирхох боломжтой.

Төвийн музей нь Монгол улсын улаан номонд орсон зарим зүйлийн хөхтөн, мэрэгч амьтад, шувуу, хоёр нутагтан, Аргаль, Янгир, Саарал Чоно, Үнэг, Ойн булга, Алтайн Хойлог, Идлэг Шонхор, Эгэл шар шувуу, Сойр зэрэг нийт 40 гаруй төрлийн биет үзмэр, Монгол орны цэнгэг усны 4 зүйлийн загас, хоёр нутагтан зэргийг нийтэд нэн ялангуяа бага дунд сургуулийн сурагчдад үзүүлэх зорилготой.

ФМ дуу бичлэгийн студи

FM радио, дуу бичлэг, кино клип, гарын авлага, ном товхимол зэргийг хийх тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалалтыг сурталчилсан, энэ талын мэдлэгийг нэмэгдүүлэхэд шаардлагатай аудио, видео програм, хэвлэмэл материалуудыг боловсруулах зорилготой.

Сургалтын лаборатори

Тус лаборатори нь 26 м2 ашигтай талбайтай, нэгэн зэрэг 10-15 хүн хүлээн авах боломжтой. Сургалтын туршилт, шинжилгээг лабораторийн нөхцөлд батлагдсан стандарт арга зүйн дагуу орчин үеийн багаж тоног төхөөрөмж ашиглан туршилт хийлгэн байгаль хамгаалагчид, оюутан, сурагчдын онолын мэдлэгийг бататгаж практик үйл ажиллагаанд сургах, чадвар эзэмшүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх үндсэн зорилготой.

Сургалтын лабораторийн тоног төхөөрөмжүүд:

Тус лабораторид Стереоскоп микроскоп, автоклав, pHметр, инкубатор, бактери тоологч, хэт авиан цэвэрлэгч, соронзон хутгуур зэрэг бусад лабораторийн туслах багажуудаар тоноглогдон үйл ажиллагаагаа явуулж байна.

  1. Аналитик ба электрон жин
  2. Ус нэрэх төхөөрөмж
  3. Усны РН метр
  4. Сорох шүүгээ
  5. Сэгсрэгч
  6. Лабораторийн сав суулгыг хатаах төхөөрөмж
  7. Хэт авиан цэвэрлэгч
  8. Соронзон хутгуур
  9. Бактери тоологч
  10. Стереоскоп микроскоп
  11. Автоклав
  12. Инкубатор

"Эко Кафе"

"Эко Кафе" нь өдөр тутам болоод сургалт, семинар, тусгай үзэсгэлэн, олон нийтийн арга хэмжээний үед төрөл бүрийн хоол хүнсээр үйлчлэх 45 хүний суудал, 120 хүний босоо хүлээн авалт хийх хүчин чадалтай.