"Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулсанаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх нь" төслийн II шатны нээлт боллоо.

2018-01-08

Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж буй "Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулсанаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх нь" төслийн II шатны нээлт өнөөдөр манай төвийн хурлын танхимд болж байна.

Төслийн II шатыг нийслэлийн хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийн бодлогын орчныг сайжруулах зорилгоор 2018-2021 оныд 4 сая швейцарь франкийн хөрөнгөөр хэрэгжүүлэх бөгөөд нэмэлтээр төслийн хүрээнд барилгын шинэчлэн засварлах үйл ажиллагаанд зориулан нийслэлийн төсвөөс 2018 онд 1 тэрбум төгрөгийг төсөвлөжээ:

Хурлаар төслийн өмнөх шатны сайн туршлагаас Завхан, Ховд аймгийн сургуулийн удирдлага, орон нутгийн өмчийн газар, орон нутгийн удирдлага хуваалцах бөгөөд боловсролын салбарын хөрөнгө оруулалт, эрчим хүчний тарифын тулгамдсан асуудал, шийдвэрлэх гарцын талаар хандивлагч байгууллага, төслийг хэрэгжүүлэгч байгууллага, Нийслэлийн удирдлага, Нийслэлийн харъяа агентлагууд, Эрчим хүчний зохицуулах газрын төлөөллүүд хамтран хэлэлцэж байна.

 
Бүх мэдээ