“Тогтвортой хөгжил дэх ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын оролцоог хотжилт, байгаль орчны тулгамдсан асуудлуудтай танилцуулах замаар нэмэгдүүлэх нь” төслийн хаалтын үйл ажиллагаа боллоо

2018-02-12

Канад сангийн дэмжлэгтэйгээр “Гэр Иргэдийн Оролцоотой Амьдрах Орчны Зураглалын Төв ” (ГИОАОЗТ) ТББ-аас 2017 оны 11 сараас 2018 оны 2 сар хүртэлх хугацаанд “Тогтвортой хөгжил дэх сурагчдын оролцоог хотжилт, байгаль орчны тулгамдсан асуудлуудтай танилцуулах замаар нэмэгдүүлэх” нь төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Энэхүү төсөлд Улаанбаатар хотын 3, 18, 23, 33, 46, 105-р дунд сургуулиудын 8-12-р ангийн 185 сурагч хамрагдан амжилттай оролцож төслийн хаалтын үйл ажиллагаа 2018 оны 2 сарын 5-нд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв дээр зохион байгуулсан бөгөөд энэ үеэр төслийн үр дүнг танилцуулан сурагчдын бүтээсэн сургуулийн орчны газрын зураглалын шилдэг бүтээлүүд, ГИОАОЗТ-өөс боловсруулсан Улаанбаатар хотын хотжилт, байгаль орчны асуудлуудыг харуулсан цогц газрын зураг, фото зураг, комикийн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж толилууллаа. Элчин Сайд Дэвид Спрул болон ГИОАОЗТөвийн тэргүүн Г.Батдорж нар төслийн хүрээнд зохиогдсон “Тогтвортой хөгжилд бидний оролцоо” сэдэвт амьдрах орчны газрын зүраглал, эссе бичлэгийн тэмцээний шагналыг гардууллаа. Төсөлд хамрагдсан 6 сургууль бүрт ГИОАОЗТ-өөс боловсруулсан Улаанбаатар хотын хотжилт, байгаль орчны асуудлуудыг харуулсан багц газрын зураг болон төслийн хүрээнд боловсруулсан “Амьдрах орчны зураглалаар дамжуулан тогтвортой хөгжлийг сурагчдад таниулах нь” гарын авлагыг тус тус хүлээлгэн өглөө.





Бүх мэдээ