“САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН АНХДУГААР УУЛЗАЛТ, ОЛОН ТАЛТ ОРОЛЦООГ ИДЭВХЖҮҮЛЭХ СУРГАЛТ” зохион байгуулагдлаа.

2018-04-21

Монгол улсын Усны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасны дагуу усны сав газрын зөвлөл тухайн сав газрын нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөлт, хэрэгжилтэд талуудын оролцоог хангах, сав газрын захиргааны үйл ажиллагаанд хяналт тавих, хамтран ажиллах харилцааг зохицуулах “Сав газрын талуудын оролцооны зөвлөл байгуулах, ажиллах журам” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/57 тоот тушаалаар шинэчлэн батлагдсан.
Энэхүү журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд холбогдох талуудын оролцоо болон усны нөөцийн нэгдсэн менежментийн хэрэгжилтийн талаар нэгдсэн ойлголтонд хүрэх, идэвхжүүлэх зорилгоор Байгаль орчин аялал, жуулчлалын яамны Сав газрын удирдлагын хэлтэс нь 2030 Water Resources group /Усны нөөцийн бүлэг 2030/, хамтран 2018 оны 04 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН АНХДУГААР УУЛЗАЛТ, ОЛОН ТАЛТ ОРОЛЦООГ ИДЭВХЖҮҮЛЭХ СУРГАЛТ”-ыг зохион байгууллаа.
Уг сургалтанд Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон түүний харъяа газрууд болох, 21 аймгийн сав газрын захиргаад, мөн 17 сав газрын зөвлөл, эрдэмтэн судлаачид, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Усны үндэсний хорооны төлөөллөөс бүрдсэн 200 төлөөлөгч оролцлоо.
Сургалтаас шинэчлэн батлагдсан “Сав газрын талуудын оролцооны зөвлөл байгуулах, ажиллах журам”-ыг сав газрын ажилтан, албан хаагчдад танилцуулах, талуудын оролцоотой үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл боловсруулж, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулахад ач холбогдолтой юм.






 


Мөн Сав газарт тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдлийг тодорхойлох, Сав газрын талуудын оролцооны зөвлөлийн хамтран ажиллах үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэн санал бодлоо солилцож, сургалтын төгсгөлд оролцогчдод сертификат гардууллаа.



Энэхүү арга хэмжээний зохион байгуулалтын ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харъяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв хариуцан ажиллалаа.



 
Бүх мэдээ