Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн эко клубүүдийн багш нарын уулзалт өнөөдөр боллоо.

2018-05-18

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлж буй Хандлагаа өөрчилье багц ажлын хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиудын дунд, ахлах ангийн сурагчдыг байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд уриалан дуудаж, цаашлаад гэр бүлийнхэндээ эх дэлхийгээ хайрлах, хамгаалах үйлсийг түгээн, таниулах зорилготойгоор “Ногоон паспорт” аяныг эхлүүлсэн.

“Ногоон паспорт” аяны хүрээнд БОАЖЯ, тус яамны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн байгаль орчны газар хамтран нийслэлийн  ерөнхий боловсролын сургуулиудын эко клубүүдийн  сурагчдын байгаль орчны талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, эх орон унаган байгалиа хайрлан хамгаалах үйлсэд гар бие оролцуулах, нэг санал санаачлагын дор нэгтгэх зорилгоор "Эко клубийн сурагчдын чуулга" уулзалтыг 2018 оны 03 дугаар сарын 18-нд Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулж, 89 сургуулийн 94 эко клубын 500 гаруй багш, сурагчид хамрагдсан.

Энэ удаагийн эко клубийн багш нарын уулзалтаар Ногоон паспорт аяны хүрээнд эко клубүүдийн дунд 2018-2019 онд зохион байгуулагдах үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах, ногоон паспортыг хэрхэн хөтлөх, ашиглах  зааварчилгаа болон хаягдал зай хураагуур цуглуулах хайрцаг ашиглах талаарх танилцуулга хийгдэх юм. Уулзалтанд  нийслэлийн 100 гаруй сургуулийн эко клубийн удирдагч багш, нийгмийн ажилтнууд оролцлоо. Уулзалтын төгсгөлд уулзалтанд оролцсон сургуулиудын багш нар ногоон паспорт гардан авлаа.

Уулзалтанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат оролцож Ногоон паспорт аяны талаар танилцуулга илтгэлийг тавилаа. 



Нийслэлийн байгаль орчны газрын дарга Э.Баттулга, нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн Ж.Батбилэг нар эко клубийн багш нарт мэндчилгээ дэвшүүллээ.




Бүх мэдээ