Хаягдал зай хураагуур цуглуулах эхний хайрцгийг 05 дугаар сарын 24-нд нийслэлийн Баянгол дүүргийн 28 дугаар сургуульд байршуулна.

2018-05-23

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын санаачилсан “Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд хэрэгжиж буй “Ногоон паспорт” аяны нэг хэсэг нь сурагчдад аюултай хог хаягдал болох хаягдал зай хураагуурыг зөв зохистой хаях мэдлэг олгох, сурталчлах зорилгоор ерөнхий боловсролын сургуулиудад хаягдал зай хураагуур цуглуулах хайрцаг байршуулан, аюултай хог хаягдлыг ахуйн хог хаягдалтай холихгүй, тусад нь хаяж хэвших зөв дадлыг бий болгох юм. 

Аяны хүрээнд маргааш буюу 05 дугаар сарын 24-ны өдөр 10 цагт нийслэлийн Баянгол дүүргийн 28 дугаар сургуульд "ХАЯГДАЛ ЗАЙ ХУРААГУУР ЦУГЛУУЛАХ ЭХНИЙ ХАЙРЦГИЙГ байршуулах гэж байна. Арга хэмжээнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн байгаль орчны газар, нийслэлийн боловсролын газрын төлөөлөл оролцоно.

Зураг 1. Хаягдал зай хураагуур цуглуулах хайрцагны загвар


 

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлж буй Хандлагаа өөрчилье багц ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй Ногоон паспорт аяны тухай
Ногоон паспорт аян
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу хүүхэд залуусын хүмүүжил, төлөвшилд эерэгээр нөлөөлөх бодлогын хүрээнд байгаль хамгаалах ажилд бүх нийтийн оролцоог хангах, ёс заншлаа дээдэлсэн, байгальд ээлтэй зөв дадлыг төлөвшүүлэх ажлыг эхлүүлж байгаа юм байна. Энэ ажлын нэгээхэн хэсэг нь юм өсвөрийн байгаль хамгаалагчдыг бэлтгэх “Ногоон паспорт” аян юм.
Өрх бүрт  өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх, хүүхэд багачуудад байгаль орчныг хамгаалах талаар мэдлэг мэдээлэл олгох, бага наснаас нь байгаль орчинтой зөв            харьцах дадал хэвшил суулгахад зорилго бүхий аяныг 03 дугаар сараас эхлэн зохион байгуулан ажиллаж байна. Аяныг 2 үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Эхний шат нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах бөгөөд эко клубийн сурагчдын дунд 3 уралдаан /Видео бүтээх,  Хог түүх марафон,  Байгаль орчны залуу сурвалжлагч/, эко клубийн багш нарын дунд 1 уралдаан /Ханын сонин бүтээх/ тус тус зарлаж, 9-11-р ангийн сурагчдад 25,000 ногоон паспорт тараагдаж байна.
Ногоон паспорт аяны зорилго:
Бүх ерөнхий боловсролын сургуулийн  эко клубүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, дэмжих, сурагчдад зөв дадал хэвшил олгох, байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд хүүхэд залуусыг уриалан дуудахад аяны зорилго оршино.
Ногоон паспорт аяны хэрэгжих хугацаа:
Ногоон паспорт аян нь 2 ээлжээр үргэлжлэн зохион байгуулагдана. Үүнд: Ногоон паспорт аяны хүрээнд зохион байгуулагдсан арга хэмжээ:
  1. "Ногоон паспорт" аяны хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн Эко клубүүдийн чуулган”-ыг 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр  Олон улсын хүүхдийн Найрамдал төвд зохион байгуулсан. Чуулган уулзалтанд Нийслэлийн 89 сургуулийн 94 эко клубийн 500 гаруй багш, сурагчид хамрагдсан. Чуулганаар Ногоон паспорт аяныг танилцуулж, сурагчдад тараагдах Ногоон паспорт-нд тусгах ажлуудын талаар сурагчидтай санал солилцсон.
  2. 2018 оны 03 сарын 15-нд Хог хаягдлыг ангилан ялгах дадал хэвшлийг сурагчдаар дамжуулан олон нийтэд түгээх зорилгоор “Хаягдал зай хураагуур цуглуулах хайрцаг бүтээх” уралдааныг зарлаж эхний 3 байрыг шалгаруулсан.  
  3. БОАЖЯ, Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн боловсролын газартай хамтран эко клубүүдийн дунд 2018-2019 онд зохион байгуулагдах үйл ажиллагааны төлөвлөгөөг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын эко клубын удирдагч багш нарт танилцуулах  зорилго бүхий уулзалтыг 100 сургуулийн 159 эко клубийн багш, нийгмийн ажилтнуудыг хамруулан 05 дугаар сарын 10-нд зохион байгуулсан.
Ногоон паспорт аяны  хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж буй арга хэмжээ:
Аяны хүрээнд зохион байгуулагдах ажлын үйл ажиллагааны төлөвлөгөөг календарьчилсан байдлаар харуулав.
Хийгдэх ажил Үйл ажиллагаа Сарууд  
 
III IV 5 6 7 8 9  
1 Хаягдал зай хураагуур цуглуулах хайрцаг бүтээх уралдаан  Эко клубийн сурагчдын дунд хаягдал зай хураагуур цуглуулах уралдаан зарлах, шалгаруулалтыг эко клубийн чуулганы үеэр тодруулах                
Эко клубийн ахлах ангийн сурагчдын чуулган зохион байгуулах Найрамдал ОУХТ-д нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ЕБС-иудын эко клубийн 500 сурагчийн уулзалт зохион байгуулах                
2 Эко клубийн удирдагч багш нарт "Ногоон паспорт" санаачлагыг танилцуулах уулзалт зохион байгуулах Ногоон паспорт санаачлагын хүрээнд эко клубуудын дунд 2018-2019 онд зохион байгуулагдах үйл ажиллагааны төлөвлөгөөг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын эко клубийн удирдагч багш нарт танилцуулах уулзалт зохион байгуулах                
3  
Ногоон паспорт болон постер хэвлэх, тараах
 
Ногоон паспортыг эко клубийн сурагчдад тараах
               
4 Эко клубын удирдагч багш нарын дунд зохион байгуулагдах тэмцээн Ханын сонин бүтээх уралдаан                
"Бүтээлч, манлайлагч удирдагч багш" уралдаан                
5 Эко клубийн сурагчдын дунд зарлах уралдаан Видео бүтээх уралдаан                
Хог түүх марафон                
Байгаль орчны залуу сурвалжлагч                
Ногоон паспорт                
6 Хаягдал зай хураагуур цуглуулах хайрцаг хийх, тараах Сургуулиудад тараан байршуулах                
7 Ногоон паспорт аяныг  дүгнэх хурал зохион байгуулах                
 
Ногоон паспорт тараах зорилтод бүлэг
Ногоон паспортыг эхний ээлжинд Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн Эко клубийн сурагчид болон 9-11-р ангийн нийт сурагчдын 70 орчим хувьд  тараагдах юм.
Ногоон паспортын агуулга, ач холбогдол
Ногоон паспорт нь 12 хуудастай, хуудас бүр нь өөр өөр агуулгатай ба ус, хог хаягдал, ногоон орчин, зохистой хэрэглээ, байгаль хамгаалах уламжлалт ёс заншил гэх мэт 9  ажлыг тусгасан.
Ач холбогдол  
 
 
 
 
 
 
 
 
 
Бүх мэдээ