"Эко баяр-2018" арга хэмжээ зохион байгуулагдлаа.

2018-05-29

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Япон улсын соёл, урлагийг сурталчлан таниулах зорилго бүхий “Эко баяр"-ыг 4 дэх жилдээ Япон-Монголын төв, Монгол Коосэн технологийн коллежтой хамтран өнөөдөр зохион байгууллаа.
 Тус арга хэмжээний үеэр Япон дуу, Япон үндэсний “Сооран Бүсү” бүжиг, Каратэгийн үзүүлбэр, Кэндогийн үзүүлбэр, “Кендама” спорт тоглоом, хүүхэд залуучуудад зориулсан “Хөрсний бохирдол” танхимын сургалт, “Япон анимег хэн сайн мэдэх вэ?” асуулт хариултын тэмцээн, “АХА” танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээн, Япон юкататай танилцах булан, Японы уран татлагатай танилцах булан, аниме зураг зурах булан, “Цаасан нугалбар хийх” булан, Япон хоолны амталгаа, “Хаягдал материалаар бүтээл урлах” булан зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаанууд зохион байгуулагдлаа. Эко баярын хүрээнд зохион байгуулагдсан “Сакура” сэдэвт гар зургийн уралдааны 1-р байранд СХД-ийн 8а ангийн сурагч Д.Жаргалмаа, 2-р байранд ХУД-ийн 9б ангийн сурагч У.Энхзул, 3-р байранд СХД-ийн Ирээдүй цогцолбор 1-р ахлах сургуулийн 7а ангийн сурагч Э.Болор-Эрдэнэ нар тус тус эзэллээ. Тус арга хэмжээнд оролцсон Кендамагийн холбоо, Кендогийн холбоо, Монгол Коосэн Технологийн Коллеж, Японы KR group, хүрэлцэн ирсэн Ирээдүй цогцолбор, 18-р сургууль, 12-р сургууль, 9-р сургууль, 117-р сургууль, Шинэ Монгол сургууль, 72-р сургууль, “Аварга” дээд сургууль, МУИС-ийн Япон хэлний ангийн оюутан сурагч, эцэг эх, багш нартаа баярласан талархсанаа илэрхийлье.


 
















Бүх мэдээ