"Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн зохистой ашиглалт" сэдэвт сургалт 4 аймгийн 12 суманд зохион байгуулагдлаа.

2018-08-24

Нэгдсэн Үндэсний байгууллагын 2012 оны тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалтаар Дэлхий  нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн хомсдол зэрэг  тулгамдсан асуудлыг хэлэлцэж,  дэлхийн улс орон, иргэн бүр өөрийн ахуй амьдралын хэв  маягийг өөрчилж, байгальд илүү ээлтэй “ногоон” хэв загварт шилжих шаардлагатайг онцлон зөвлөсөн. Иймд ард иргэд байгаль орчноо хамгаалах уламжлалт зан заншлаа хадгалан, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах нь Монгол улсын тогтвортой хөгжлийн тулгамдсан сорилтын нэг болоод байна.

Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах хуулийн 19.4 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.3, 4.1.7, 4.3.1 дэх заалтууд, Монгол Улсын ногоон хөгжлийн бодлогын стратегийн 2-р зорилт, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тэргүүлэх чиглэлүүд, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн стратегийн III зорилтын хүрээнд “байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах талаар  олон нийтэд экологийн боловсрол, хүмүүжил олгох“ зорилтыг дэвшүүлсэн байна.
 
Дээрх зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт байгаль хамгаалах ажилд бүх нийтийн оролцоог хангах, ёс заншлаа дээдэлсэн, байгальд ээлтэй зөв дадлыг төлөвшүүлэх “Хандлагаа өөрчилье” багц ажлыг хэрэгжүүлж эхлээд байна.  Энэхүү ажлын ажлын хүрээнд 4 аймгийн 12 суманд "Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн зохистой ашиглалт" сэдэвт сургалтыг зохион байгууллаа. 

Нутгийн иргэдийн оролцоотойгоор байгалийн нөөц баялгийг хамгаалах, түүнийг зохистой ашиглах талаар иргэдэд мэдлэг мэдээлэл олгох  зорилго бүхий уг сургалтыг 2018 оны 08 дугаар сарын 11-нээс 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтанд Увс аймгийн Хяргас, Тариалан, Улаангом сумын 250 иргэн, Өвөрхангай аймгийн Хархорин, Бат-Өлзий, Бүрд сумын 264 иргэн, Дорнод аймгийн Халх гол, Хэрлэн, Баян-уул сумын иргэн 250 иргэн, Дорноговь аймгийн Даланжаргалан, Сайншанд, Эрдэнэ сумын 250 иргэн нийт 4 аймгийн 12 сумын 1064 иргэд хамрагдав. 

                                                                                          Увс аймгийн Тариалан сумын иргэд


                                                                                        Увс аймгийн Хяргас сумын иргэд


                                                                             Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэд


                                                                             Өвөрхангай аймгийн Бүрд сумын иргэд







Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэд
                                                                         Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэд
Дорнод аймгийн Чойбалсан хотын иргэд

Дорнод аймгийн Чойбалсан хотын иргэд
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын иргэд
 
Бүх мэдээ