“Баруун бүсийн сав газрын захиргаадын ажилтнууд, сав газрын талуудын оролцооны зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх” сургалт 2018 оны 08-р сарын 13-18 өдрүүдэд зохион байгуулагдлаа.

2018-09-07

Байгаль орчин аялал, жуулчлалын яамны Сав газрын удирдлагын хэлтэс, 2030 Water Resources group /Усны нөөцийн бүлэг 2030/, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргаа хамтран “Баруун бүсийн сав газрын захиргаадын ажилтнууд, сав газрын талуудын оролцооны зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх” танхимын болон хээрийн сургалтыг Улаангом хот, Увс нуур, Хяргас нуур, Хэцүү хад маршрутаар 2018 оны 08-р сарын 13-18-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Уг сургалтанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Сав газрын удирдлагын хэлтэс, Увс нуур-Тэсийн голын сав газар, Хар нуур-Ховд голын сав газар, Хяргас нуур-Завхан голын сав газар, Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газар, Идэр голын сав газар, Үенч-Булган голын сав газрын захиргаад болон сав газрын хамтын оролцооны зөвлөлийн гишүүдээс бүрдсэн 60 гаруй төлөөлөл оролцож, танхимын болон хээрийн сургалтанд хамрагдлаа.

Танхимын сургалтыг Увс аймгийн Улаангом хотод зохион байгуулж, "Усны менежментийн засаглал, Усны менежментийн сав газрын засаглал ба Олон нийтийн оролцоо, Усны нөөцийн нэгдсэн менежментийн ойлголт, хууль эрх зүйн орчин, Талуудын оролцооны зөвлөлийн чадавхийг бэхжүүлэх арга хэрэгслүүд, Сав газрын талуудын оролцооны зөвлөлийн үйл ажиллагааны олон улсын туршлага сэдвүүдийн хүрээнд боллоо.



Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Сав газрын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Мөнхбат





Хээрийн сургалт. Хээрийн сургалтыг Увс аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албаны ажилтнууд Увс нуур дээр зохион байгуулав. Тус албаны ерөнхий инженер Ж.Буянхишиг, байгаль орчны шинжилгээний лабораторийн эрхлэгч Л.Оюунчимэг, инженер Бадамханд нар “Нуурын усны чанарын болон бусад үзүүлэлтийг тодорхойлох” гэсэн сэдвээр Увс нуурын усны чанарын түвшин, ямар давтамжаар, ямар ямар үзүүлэлтийг үздэг, хэрхэн хийдэг талаарх мэдээлэл хийж зөөврийн багажаар усны чанарын 4 үзүүлэлтийг тодорхойлох дадлага ажил хийв. 

Дадлага-2.  Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг зураглах, түүнийг баталгаажуулах талаарх сургалтыг Увс нуур-Тэсийн голын СГЗ-ны ахлах мэргэжилтэн Ц.Бат-Эрдэнэ, мэргэжилтэн Ц.Ганболд нар хийж Хяргас нуур болон Оргилдог булаг дээр дадлага ажил хийв.
Дадлага-3. Усны тоо бүртгэл хийх аргачлал, булгийн ундрагыг хэрхэн тогтоох мөн булгийн эхийг байгальд халгүй аргаар хэрхэн тохижуулах талаарх сургалтыг Увс нуур-Тэсийн голын СГЗ-ны мэргэжилтэн Ц.Самбуу Малчин сумын Оргилдог булаг дээр хэмжилт дадлага, Наранбулаг сумын Нарангийн булгийн эхийг байгальд халгүй аргаар хашсан булаг дээр тус тус хийв.






 
Бүх мэдээ