"Ногоон паспорт-Монгол орон даяар" аяны нээлтийн арга хэмжээ боллоо.

2019-03-05

         БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу хүүхэд залуусын хүмүүжил, төлөвшилд эерэгээр нөлөөлөх бодлогын хүрээнд байгаль хамгаалах ажилд бүх нийтийн оролцоог хангах, ёс заншлаа дээдэлсэн, байгальд ээлтэй зөв дадлыг төлөвшүүлэх ажлыг эхлүүлж байгаа юм байна. Энэ ажлын хүрээнд байгаль орчин, аялал жуулчлалын салбарт “Хандлагаа өөрчилье” багц ажлыг эхлүүлж байгаа бөгөөд өсвөрийн байгаль хамгаалагчдыг бэлтгэх “Ногоон паспорт” аян нь нэгээхэн хэсэг нь юм.
Өрх бүрт  өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх, хүүхэд багачуудад байгаль орчныг хамгаалах талаар мэдлэг, мэдээлэл олгох, бага наснаас нь байгаль орчинтой зөв харьцах дадал хэвшил суулгахад зорилго бүхий аяныг 2018 оны 03 дугаар сараас эхлэн зохион байгуулан ажиллаж байна. Аяны хүрээнд нийслэлийн хэмжээнд эко клубийн сурагчдын дунд 3 уралдаан /Видео бүтээх, Хог түүх марафон, Байгаль орчны залуу сурвалжлагч/, эко клубийн багш нарын дунд 1 уралдаан /Ханын сонин бүтээх/ тус тус зарлаж, 25,000 ногоон паспортыг 9-11-р ангийн сурагчдад гардуулсан.
Тус аяныг өргөжүүлж орон нутгийн хүүхэд залуучуудын оролцоог байгаль хамгаалах үйлсэд нэгтгэх зорилготойгоор Дорноговь аймгийн Хамарын хийдэд 09 дүгээр сарын 15-ны өдөр “Ногоон паспорт-Монгол орон даяар”  аяны нээлтийн арга хэмжээ боллоо. 

         Арга хэмжээг БОАЖЯ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв Дорноговь, Говьсүмбэр аймгуудын ЗДТГ, БОАЖГ, Сав газар болон тусгай хамгаалалттай газрын  захиргаадтай хамтран нээлтийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. 

Уг арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Дорноговь, Говьсүмбэр аймгуудаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, Орон нутгийн ЗДТГ, БОАЖГ, БСУГ, тус аймгуудын ерөнхий боловсролын сургуулийн нийт 300 орчим сурагчдаас гадна 
Улаанбаатар хотын 45 багш, сурагчдын төлөөлөл оролцлоо. 
 
Арга хэмжээг нээн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат үг хэлж, "Хандлагаа өөрчилье" илтгэлээ танилцууллаа. Мөн Говьсүмбэр, Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болох Н.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг болон орон нутгийн удирдлагууд оролцогчдод хандан мэндчилгээ дэвшүүллээ.



Нээлтийн арга хэмжээний үеэр сурагчид Танилцъя, Озон, Хөгжилдье, Экосистем, Мод өртөөнүүдээр зочилж, байгаль орчны талаарх мэдлэг ойлголтоо нэмэгдүүлж, Хамарын хийдийн түүх соёлтой танилцах аялалд хамрагдлаа. 

"Озон" өртөө

"Мод" өртөө

"Экосистем" өртөө

Дорноговь аймгийн Хамарын хийд нь дотоодын аялал жуулчлалын төв цэг бөгөөд Ногоон паспорт аяны хүрээнд Хамарын хийд орчмын "Дунд ус" хэмээх газар говь хээрийн бүсийн модлог ургамлын цуглуулга бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын эхлэл болгон 3,5 га талбайд "Дунд ус" цэцэрлэг байгуулж,  нээлтийн үйл ажиллагааны үеэр говь хээрийн унаган ургамал болох хайлаас, сухай, жигд, монос, үрэл зэрэг ургамлаас гадна Монгол оронд нутагшуулсан 36 зүйлийн 400 орчим модыг тарьлаа.




Цаашид “Ногоон паспорт-Монгол орон даяар” аяныг таниулах сурталчлах, ногоон паспортыг сурагчдад тараах, мөн хаягдал зай хураагуур цуглуулах хайрцгийг ЕБС-иудад байрлуулах ажлыг  Монгол улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна. 

Ногоон паспорт аяны хүрээнд зохион байгуулагдсан арга хэмжээнүүд. Үүнд:
  1. "Ногоон паспорт" аяны хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн Эко клубүүдийн чуулган”-ыг 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр  Олон улсын хүүхдийн Найрамдал төвд зохион байгуулсан. Чуулган уулзалтанд Нийслэлийн 89 сургуулийн 94 эко клубийн 500 гаруй багш, сурагчид хамрагдсан. Чуулганаар Ногоон паспорт аяныг танилцуулж, сурагчдад тараагдах Ногоон паспорт-нд тусгах ажлуудын талаар сурагчидтай санал солилцсон.
  2. 2018 оны 03 сарын 15-нд Хог хаягдлыг ангилан ялгах дадал хэвшлийг сурагчдаар дамжуулан олон нийтэд түгээх зорилгоор “Хаягдал зай хураагуур цуглуулах хайрцаг бүтээх” уралдааныг зарлаж эхний 3 байрыг шалгаруулсан.  
  3. БОАЖЯ, Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн боловсролын газартай хамтран эко клубүүдийн дунд 2018-2019 онд зохион байгуулагдах үйл ажиллагааны төлөвлөгөөг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын эко клубын удирдагч багш нарт танилцуулах  зорилго бүхий уулзалтыг 100 сургуулийн 159 эко клубийн багш, нийгмийн ажилтнуудыг хамруулан 05 дугаар сарын 10-нд зохион байгуулсан.
  4. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв УТҮГ, Нийслэлийн Боловсролын газар, Байгаль орчны газар, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, Зиг Заг групп хамтран Хаягдал зай хураагуур цуглуулах хайрцаг хийх, сургуулиудад байршуулах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдөр нийслэлийн Баянгол дүүргийн 28 дугаар сургуульд "ХАЯГДАЛ ЗАЙ ХУРААГУУР ЦУГЛУУЛАХ ЭХНИЙ ХАЙРЦГИЙГ байршуулсан. Одоогийн байдлаар ногоон паспорт аянд нэгдсэн нийслэлийн сургуулиудаас 150 сургуульд энэхүү хайрцгийг байршуулав.
  5. Эко клубүүдийн үйл ажиллагааг дэмжих, бүх нийтийг хандлагаа өөрчлөхөд  уриалан дуудаж, байгаль орчноо хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилго бүхий “Хандлагаа өөрчилье-Ногоон паспорт” флашмоб тэмцээнийг Улаанбаатар аялал жуулчлалын холбоотой хамтран 2018 оны 06-р сарын 02-нд зохион байгуулж, Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн эко клубийн сурагчид шалгарсан.
  6. “Ногоон паспорт аянд оролцогч багш нарын дунд “Азтан” тодруулах сугалааны тохиролыг явуулж, 29-р сургуулийн багш “Манжуур” хотод аялах эрх, 3 багш Хустайн БЦГ, 3 багш Монгол-Кувейтийн судалгааны төв, 3 багш Горхи-Тэрэлжийн БЦГ-т амрах эрхийг тус тус хожсон.
  7. Хууль тогтоочдод “Ногоон паспорт” эзэмшигч болов.
  8. Наадмыг угтаж, “Цэвэрхэн наадацгаая” аяныг санаачилж, баяр наадам зохион байгуулах хороо, 21 аймгийн Засаг дарга, БОАЖЯ-ны харьяа сав газруудын захиргаа болон тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаад хувийн хэвшлийн томоохон аж ахуй нэгжүүдэд “Цэвэрхэн наадацгаая” аяныг дэмжиж ажиллахыг уриалсан аяныг зохион байгуулсан.
Бүх мэдээ