ИРВЭС ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ УГТСАН "ИРВЭС ХАМГААЛАХ" ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ ӨНӨӨДӨР БОЛЛОО.

2018-10-20

Цоохор ирвэс бүхий дэлхийн 12 улс, донор байгууллагуудын төлөөлөгчид оролцон “ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХ БИШКЕКИЙН ТУНХАГЛАЛ”-ыг 2013 оны 10 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд хэлэлцэн баталж жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг “ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХ ӨДӨР” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар нэн ховор цоохор ирвэсийг таньж, мэдэх, экологийн ач холбогдлыг нь олон нийтэд ойлгуулж мэдрүүлэх, хамгаалах үйл хэргийг уриалах зорилгоор “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр”-ийг 2013 оноос эхлэн Монголд тэмдэглэж байна.   
Энэ жил Цоохор ирвэс түүний идэш тэжээл бологч янгир, хойлог, тарвага, огдой зэрэг амьтдыг, цаашилбал ирвэсийн эх нутгийг хамгаалах асуудлыг олон нийтэд таниулах зорилгоор Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс аймгийн төвүүд  болон эдгээр аймгийн сумдад 2018 оны 10-р сарын 23-нд зохион байгуулах юм.
Нийслэлийн хэмжээнд энэхүү өдрийг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар,  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ, Нийслэлийн Байгаль орчны газартай хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “БИД ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН” уриан дор  2018 оны 10 дугаар сарын 20-ны бямба гаригт  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тэмдэглэн өнгөрүүллээ.

 
Нээлтийн арга хэмжээ
 

Уг арга хэмжээнд нийслэлийн 15 сургуулийн 200 орчим сурагчид идэвх санаачилгатай оролцож нэн ховор цоохор ирвэсийн талаарх мэдлэгээ зузаатгаж, түүний хамгаалалд дуу хоолойгоо нэгтгэлээ.


Хан-Уул дүүргийн 15-р сургуулийн сурагчид


Арга хэмжээнд оролцогчид

Өдөрлөгийн үеэр flash mobi буюу хөдөлгөөнт дасгал, урлагийн үзүүлбэр, чөлөөт цаг буюу багаараа Ирвэст илгээх ил захидал бичих, frame ашиглан зургаа авахуулах, булангуудад зочлох, ховор амьтан, ургамлын талаархи “АХА” тэмцээн зэрэг сонирхолтой олон арга хэмжээ зохион байгуулагдлаа.      




Уран нугаралт -37-р сургуулийн сурагч Т.Эрхэмзөнч 


АХА тэмцээний I байр 15-р сургуулийн сурагч н.Анхням, II байр 50-р сургуулийн сурагч Доржнямбуу



Бүх мэдээ