“НЭГ УДААГИЙН НИЙЛЭГ ХАЛЬСАН УУТНААС ТАТГАЛЗЪЯ” ВИДЕО УРАЛДААН ЗАРЛАЛАА

2019-02-18

“НЭГ УДААГИЙН НИЙЛЭГ ХАЛЬСАН УУТНААС ТАТГАЛЗЪЯ” 
ВИДЕО УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Нэг. Нийтлэг үндэслэл   

Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №189 тогтоолоор Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” –ын 2.3.3, Ногоон хөгжлийн бодлогын 3.6., Засгийн газрын  2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.6 дах зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “НЭГ УДААГИЙН НИЙЛЭГ ХАЛЬСАН УУТЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ” тогтоол гарсан. Уг тогтоолд бүх төрлийн 0.035 мм  болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав, баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглосон.
Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах талаар тогтоосон хууль тогтоомжийг заавал мөрдөх нь бүх нийтийн үүрэг юм.

Хоёр. Зорилго
Байгаль орчин, хүрээлэн буй орчин, нийтийн эрх ашгийг хамгаалах сурталчлах түүний ач холбогдлыг ойлгуулах, хууль тогтоомжийн биелэлтийг дэмжих зорилгоор “НЭГ УДААГИЙН НИЙЛЭГ ХАЛЬСАН УУТНААС ТАТГАЛЗЪЯ”  уриан дор видео уралдааныг орон даяар зарлаж байна. Уг уралдаанаар нийлэг уутны байгаль орчинд учруулах хор нөлөөг нийтэд сурталчлах, мэдээлэл өгөх, хүүхэд залуусын хандлагыг өөрчлөх үндсэн зорилготой.

Гурав. Хамрах хүрээ Дөрөв. Хугацаа, бүрэлдэхүүн Тав. Бүтээлд тавигдах шаардлага
Энэхүү уралдаан нь бүх нийтэд нийлэг уутны байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг сурталчилсан, уриалсан  бичлэг хэлбэртэй байх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна.

А. Ерөнхий шаардлага
  1. Орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн 9,10,11-р ангийн “Ногоон паспорт” эзэмшигч эко клубын сурагч байх;
  2. Уралдааны зорилгыг хангасан байх;
  3. Бүтээлч сэтгэлгээг илэрхийлсэн байх;
  4. Утга агуулга тодорхой байх;
  5. Уралдаанд оролцогч нь аймаг, сургууль, анги, эко клубын нэр, өөрийн овог нэр, холбоо барих утасны дугаараа бичлэгийн эхэнд тодорхой оруулсан байх;
  6. Уралдаанд оролцох багийн бүрэлдэхүүн 8 хүртэлх гишүүнтэй байж болно /Бүрэлдэхүүнд заавал хариуцсан  багш багтсан байна/
  7. Ирсэн бүтээлийг албан ёсны пэйж хуудсанд байршуулах болохоор бүтээл зураг дүрсийн чанарын шаардлага хангасан байх.
Б. Техникийн шаардлага
1. Бүтээлийг info@ecc.gov.mn хаягт илгээсэн байх
2. Дуу, дүрсний чанар хангасан байх
3. Хугацаа 30 секундээс 4 минут хүртэл байх

Зургаа. Шалгаруулалт Долоо. Шагнал Найм. Зохион байгуулагч Ес. Холбоо барих
Хаяг: ХУД, 11-р хороо Зайсангийн гудамж -9 “Цэнгэг Усны Нөөц, Байгаль Хамгаалах Төв” (Их танхим)
Холбоо барих: 70107644, 99153165
 
Бүх мэдээ