Зөвлөх үйлчилгээний тендерийн урилга

2019-04-09

ЗӨВЛӨХИЙН ТЕНДЕРИЙН УРИЛГА

 
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв УТҮГ нь Ногоон паспорт аяны хүрээнд  ухаалаг гар утсанд зориулсан ногоон паспорт аппликейшн шинээр үүсгэх, хөгжүүлэлт хийх” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул зөвлөх үйлчилгээ гүйцэтгэх тухай санал ирүүлэхийг урьж байна.
 
1. Зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичгийг хураангуй жагсаалтад орсон дараах зөвлөхүүдэд хүргүүлж байна:

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах  тухай хуулинд нийцүүлэн энэхүү зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт тодорхойлсон журам болон “Хосолмол үнэлгээний арга”-д үндэслэн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгоно. 
3.  Тендерийн баримт бичиг нь дараах бүрдэл хэсгүүдтэй байна. Үүнд:
            Бүлэг 1 - Тендерийн урилга
            Бүлэг 2 - Зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгаа (Тендерийн өгөгдлийн
                              хүснэгтийн хамт)
            Бүлэг 3 - Ажлын даалгавар
            Бүлэг 4 - Техникийн санал - жишиг маягт
            Бүлэг 5 - Санхүүгийн санал - жишиг маягт
            Бүлэг 6 - Гэрээний жишиг маягт

4.  Энэхүү зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалтанд оролцогч саналаа  2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 11 цаг 00 минутаас  өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
Энэхүү баримт бичгийг хүлээн авсан тухай албан ёсоор мэдэгдэнэ үү.
 
Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн гудамж-9,
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв УТҮГ,
3 давхар 301 тоот
Мэргэжилтэн Ц.Ичинхорлоо
Утас: 70107648
 
 
 
 
Бүх мэдээ