"Дэм дэмэндээ аян"-д нэгдэцгээе

2016-11-22


ДЭМ ДЭМЭНДЭЭ-ийн зорилго юу вэ?

Иргэд, та бидэнд байдаг хэрэглэхээ больсон эд зүйлсийг хэрэгцээтэй байгаа хүмүүст нь өгөх, бусдад туслах сэтгэл байдаг боловч тэр болгон хэнд хандах, хаана аваачиж өгвөл хэрэгтэй хүндээ очих талаар мэдээлэл муу байдаг. Тэгвэл ДЭМ ДЭМЭНДЭЭ хүмүүнлэгийн дэлгүүр маань бусдад туслах, хандивын эд зүйлсийг хүлээн авах тэрхүү газар яг мөн бөгөөд та, бид тус газраар дэмжуулан амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нэн ядуу, эмзэг бүлгийн иргэд, оюутан, ажилгүй залуучууд, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, сургалтад хамруулах, тэднийг нийгэмшүүлэхэд туслах боломжтой юм.

Таны хандивласан бараа бүтээгдэхүүн, эд зүйлс, хуучин хувцсыг бид хүлээн авч, зорилтот бүлгийн иргэд болох амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдэд ДЭМ ДЭМЭНДЭЭ хүмүүнлэгийн дэлгүүрээр дамжуулан хүргэх юм.

ДЭМ ДЭМЭНДЭЭ-д юу хандивлаж болох вэ?

Та ДЭМ ДЭМЭНДЭЭ дэлгүүрт хувцас, эд хогшил хандивлахдаа доорх зүйлсийг анхаарна уу. Үүнд:

ДЭМ ДЭМЭНДЭЭ хүмүүнлэгийн дэлгүүрийн байршил: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 17-р хороо, Дамбадаржаа дах Япон цэргийн дурсгалын цогцолбор

 

Фейсбүүк хуудас: https://www.facebook.com/Dem-Demendee-humuunlegiin-delguur-907873709356369/

Холбоо барих утас: 99105439, 99303829

ТАНЫГ БУСДАД ТУСЛАХАД БИДЭНТЭЙ НЭГДЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

Бүх мэдээ