"Уур амьсгалын өөрчлөлтөнд шинэчлэл хийх" сэдэвт хурал боллоо

2016-12-02


 
Францын элчин сайдын яамнаас зохион байгуулсан "Уур амьсгалын өөрчлөлтөнд шинэчлэл хийх" сэдэвт хурал өнөөдөр манай төв дээр зохион байгуулагдлаа. Тус хуралд БОАЖЯам, Ус, цаг уур орчны шинжилгээний алба, Виола компани, хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо зэрэг байгууллагуудын төлөөлөгчид оролцсон юм. Хурлын үеэр Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 баримт бичгийн танилцуулга, Монгол орны цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтын асуудлууд, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийн талаар, мөн хоёрдогч түүхий эдийг ашиглаж үйлдвэрлэл явуулж буй жижиг дунд бизнес эрхлэгчдийн танилцуулга зэрэг илтгэл, хэлэлцүүлэг явагдлаа.
Бүх мэдээ