“Хөрсний бохирдол ба өнөөгийн төлөв байдал, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэлийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

2016-12-02

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс зохион байгуулсан “Хөрсний бохирдол ба өнөөгийн төлөв байдал, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэлийн тэмцээний эцсийн шат өнөөдөр болж өндөрлөлөө. Тэмцээний тэргүүн байрыг Монгол улсын их сургуулийн оюутан Ц,Сэрчмаа “Хөрсний бохирдлыг микробиологийн аргаар цэвэрлэх боломж” сэдвээр, дэд байрыг ХААИС-ийн оюутан А.Намуун “Морин даваа төвлөрсөн хогийн цэгээс хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл” сэдвээр, гуравдугаар байрыг МУИС-ийн оюутан Г.Хонгор Улаанбаатар хотын хөрсөн дэх цацраг идэвхит изотоп, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдвээр тус тус эзэлсэн байна. Тэмцээнд оролцсон нийт оюутан залуусдаа сурлагын өндөр амжилт хүсье.
 
Бүх мэдээ