"Эко баяр"

2016-12-02

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Монгол Улсын Их сургууль, Улаанбаатар Их сургууль хамтран 2 дахь жилдээ "Эко баяр"-ыг амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээны үеэр Япон үндэсний "Сооран бүсү" бүжгийн тэмцээн, Япон төгөлдөр хуурын аялгуу, Соль мажор хийлийн аялгуу, Кэндоогийн үзүүлбэр, Япон ардын дуу, Япон үлгэрийн цаг, Косплей хувцасны үзүүлбэр, Япон амттан болон хоолны амталгаа, гар аргаар саван хийх арга, Япон юката өмсөж сонирхуулах, цаасан нугалбар хийх гээд олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Эко баярт оролцсон Жайкагийн сайн дурын гишүүд, Японы соёлыг дэмжигчдын холбоо, Монголын Каратегийн нийгэмлэг, Сэтгэмж цогцолбор сургуулийн сурагчид, Технож инкубатор төвийн хамт олон, Монгол улсад ажиллаж, амьдарч байгаа Японы иргэд, бусад зочид төлөөлөгчиддөө баярласан талархснаа илэрхийлье!

                                                 
Бүх мэдээ