ГЯЛГАР УУТНЫ ХЭРЭГЛЭЭГ БАГАСГАЯ!

2016-12-07

​Эдүгээ дэлхий нийтийн хог хаягдлыг жигнэж үзвэл гялгар уут 30 хувийг, зай талбайгаар нь тооцвол 7 сая 500 мянган ам.метр талбайг эзэлдэг баримт бий. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд гялгар уутыг хүн ердөө 12 минут ашигладаг бөгөөд зориулалт бусаар, зохисгүй хэрэглэвэл урвалд орж орчин тойрондоо хор уршиг учруулахаас гадна байгаль дээр хаягдах, хөрсөнд булагдвал 100-500 жил оршин ялзрахдаа химийн хорт бодис, хий ялгаруулж, хүний өвчлөлийн нэг шалтгаан болж, хөрс, ус, агаарыг бохирдуулж, амьтан ургамлыг үхэлд хүргэдэг байна.
Тэгвэл хүн дэлгүүр, цэцэрлэг орох бүртээ 100-200 төгрөгөөр гялгар уут худалдаж авна гэвэл ойролцоогоор сард 3000, жилд 30,000 төгрөгийг зарцуулдаг байна. Нэг өрх 7 хоногт нэг удаа дэлгүүр явж хүнсээ цуглуулах болгондоо гялгар уутан торыг 100 төгрөгөөр авдаг бол жилдээ /100 төгрөг *52 долоо хоног/=5200 төгрөгийн гялгар уут зарцуулж 52 гялгар уутан торыг хог болгон хаяж байгаль орчноо бохирдуулж байдаг. Зөвхөн Улаанбаатар хотыг 380,000 өрхтэй гэж үзвэл жилдээ /380,000 өрх*52 ширхэг/=19.760.000 шихрэг гялгар уутан тороор байгаль орчноо бохирдуулахын зэрэгцээ 19,760,000 ширхэг*100 төг = 1,976,000,000 /2тербум/ төгрөгийг зөвхөн нэг удаагийн хэрэглээтэй торонд зарцуулж үрэлгэн хандаж байна.

       
Бүх мэдээ