“Халдваргүй өвчний тулгамдсан асуудлууд оношлогооны ур чадварыг хөгжүүлэх нь” эрдэм шинжилгээ-үйлвэрлэлийн бага хурал явагдаж байна.

2016-12-09

ЖАЙКА ОУ-ын хамтын ажиллагааны нийгэмлэг болон ХААИС-ийн хамтран зохион байгуулж буй “Халдваргүй өвчний тулгамдсан асуудлууд оношлогооны ур чадварыг хөгжүүлэх нь” эрдэм шинжилгээ-үйлвэрлэлийн бага хурал яг одоо манай төв дээр явагдаж байна. Хурлын үеэр ХААИС-ийн эрдэмтэн, судлаачид, Хоккойда их сургуулийн төлөөлөл, мал эмнэлэгийн эмч нарын төлөөлөл оролцох бөгөөд Мал амьтны халдваргүй өвчний өнөөгийн байдал, Уралдааны адууны хөлийн эмгэг үүсэх шалтгааныг судласан судалгаа, Адууны хөлийн эмгэгийг рентген аппаратаар оношилсон нь, Жижиг амьтны практикт хэт авиа оношлогооний хэрэглээ нь, Нохойн өндгөвч өргөгч шандсыг салгах аргыг сайжруулж, өндгөвч сав авах газарт ашиглах боломж зэрэг сэдвүүдийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг явагдана.

 
Бүх мэдээ