"Монгол Улсын Үндэсний болон хотын хог хаягдлын менежментийн стратеги" сэдэвт семинар болж байна.

2016-12-14

“Монгол Улсын Үндэсний болон хотын хог хаягдлын менежментийн стратеги” сэдэвт семинар өнөөдөр манай төв дээр болж байна. Тус семинарт Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮББОХ, Улаанбаатар хотын захирагчийн алба, орон нутгийн байгаль орчны газрын төлөөллүүд оролцож байна. Семинарыг нээж Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр үг хэлсэн ба тэрээр хэлэхдээ хот суурин газрын ахуйн хог хаягдал, барилга, уул уурхай, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хатуу болон аюултай хог хаягдлын хяналт, зохицуулалт муу, хуучин уламжлалт хэлбэрээр 105 мянган.га-гаас их талбайг ил залдгай хог хаягдлаар дарж, хүрээлэн байгаа орчныг бохирдуулснаар байгаа нь улсын хэмжээнд хог хаягдлын менежмент хангалтгүй байгааг илтгэж байгаа учраас бид цаашид хийх шаардлагатай ажлуудаа дэс дараатай, оновчтой тодорхойлж, үе шаттай арга хэмжээ авах нь нэн чухал бөгөөд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа Монгол Улс дахь үндэсний болон хотын хог хаягдлын менежментийн стратеги төсөл зохих хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэсэн юм. 
Бүх мэдээ