“Байгалийн ургамлыг хэн сайн мэдэх вэ?-2016” уралдаан болно

2016-12-14

    “Байгалийн ургамлыг хэн сайн мэдэх вэ?-2016” уралдаан 12 дугаар сарын 17-ны өдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болно. Тус уралдаанд ургамал судлалын хичээл судалдаг /МУИС-ийн Биолонийн тэнхим, Газарзүйн тэнхим, Монгол Улсын Болоьсролын Их сургууль, Хөдөө Аж Ахуйн Их сургууль, ЭКО-АЗИ дээд сургууль, Улаанбаатар Дээд Сургууль, МОНОС Анагаах Ухааны Дээд сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль, Улаанбаатар Их сургууль зэрэг Их дээд сургуулиудын олон багш, оюутнууд нэг дор цугларч нэг өдрийг хамтдаа өнгөрүүлэх бөгөөд Монгол орны цэцэгт ургамлын ангилалзүйн нэршил, ургамлын амьдралын хэлбэр, гадаад бүтэц, ургах орчинд зохилдсон шинж тэмдгүүд, мөн тухайн овог, төрөл, зүйлийн бүтэц, экологи, тархалт, ач холбогдлыг таниулах зорилготой юм.
   Энэ жил уралдаанд говь болон өндөр ууланд ургадаг нэн ховор, ховор болон эндемик ургамлуудыг түлхүү оруулж өгсөнөөрөө тухайн оюутнууд энэ талын мэдээлэл, мэдлэгийг олж авах бүрэн боломжтой юм. Мөн энэхүү уралдаанд нийт 300 зүйлийн ургамлын гербари ашигладаг бөгөөд үүнээс 100 ургамлыг зөвхөн нэг онцлог шинжээр нь таних бэлтгэл хийдэг тул дараа нь тухайн зүйл ургамлуудыг сайн таньж тодорхойлдог чадвартай болсон байдаг. Дашрамд дурдахад тус уралдааны үеэр ургамлын 200 гербарын үзэсгэлэн ЦУНБХТ-ийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэнэ.
     


                                                     .
Бүх мэдээ