“STUDY TOUR 2”

2016-12-16

   Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн ажилтан, албан хаагчид “STUDY TOUR 2” буюу Улаанбаатар хотын зүүн чиглэлд Clean energy ХХК-ийн салхин цахилгаан станц, Гачууртад байрлах МИНЖ үржүүлгийн газруудаар тус тус сургалт-аялал зохион байгууллаа. 
                                                    
    “Clean energy” салхин цахилгаан станц нь Улаанбаатар хотоос 70 километрийн зайд орших ба хувийн хэвшил, олон улсын хөгжлийн агентлагууд болон Монгол Улсын Засгийн газрын амжилттай хамтын ажиллагааны үр дүн болсон онцгой төсөл юм. Салхин станц нь Женерал Электрик компанийн 1.6 МВт-ын хүчин чадалтай 31 салхин турбин үүсгүүрээр тоноглогдсон. Жил бүр хүлэмжийн хийн ялгарлыг 180 мянган тонноор бууруулахаас гадна 1.6 сая тонн цэвэр ус болон 122 мянган тонн нүүрсийг хэмнэдэг байна. Байгаль орчинд ээлтэй энэхүү 50 МВт-ын салхин станцын үйлдвэрлэсэн цахилгаан нь Монгол улсын төвийн эрчим хүчний системийн цахилгаан дамжуулах сүлжээнд нийлүүлэгддэг. Тус цахилгаан станцийн барилгын явцад нийт 3500 хүн ажилласан бөгөөд 94% нь монгол ажилчид, үлдсэн 6% нь гадны экспертүүд ажилласан болохоор үндсэндээ Монгол хүний гараар бүтсэн байна. Монгол Улс 2030 он гэхэд нийт эрчим хүчинд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 30%-д хүргэх зорилго тавьсан бол энэхүү төсөл нь энэ үүргийг гүйцэтгэхэд тодорхой хувь нэмэр оруулж тогтвортой хөгжлийн үндсэн зорилтыг хангахад ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа юм.
                                                 
Бүх мэдээ