Санамж бичигт гарын үсэг зурлаа

2016-12-22

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирал Г.Номин, Технож бизнес инкубатор төв ТББ-ын захирал Г.Галаарийдий нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус санамж бичгийн хүрээнд хоёр тал гялгар уутны байгаль орчинд үзүүлж буй хор нөлөөг олон нийтэд таниулах сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах, “Гялгар уутнаас татгалзая” аяныг өрнүүлэх, торон уутны борлуулалтыг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулах, энэ чиглэлийн сургагч багш бэлтгэх зэрэг ажлыг хамтран хийхээр тусгасан. Технож инкубатор төв нь “Гялгар уутнаас татгалзах өдөр”-ийг санаачлан ирэх оноос эхлэн энэхүү өдрийг Монгол орон даяар тэмдэглэж өнгөрүүлэх уриалгыг гаргаад байгаа бөгөөд энэ үйл ажиллагаагаараа дамжуулан гэр хорооллын орлого багатай эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Зөөлөн оёдлын 55 хүнтэй 5 бүлэг байгуулагдан ажиллаж 20-иод загвар бүхий даавуун тор, улавч, цүнх үйлдвэрлэх замаар орлогыг нь дэмжин ажиллаж байна.
Бүх мэдээ