Эрдэм шинжилгээний III бага хурал амжилттай болж өндөрлөлөө

2017-01-16

БОАЖЯ-наас зохион байгуулж буй “Нийгэм эдийн засгийн хөгжилд байгалийн нөхцөл, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан үзэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний III бага хурал 2 өдрийн турш үргэлжлэн өнөөдөр өндөрлөлөө. Нийт 4 сэдвийн хүрээнд салбар хуралдаан зохион байгуулагдсан бөгөөд хуралд оролцсон эрдэмтэн судлаачдын хийсэн хамгийн сүүлийн тоо баримт бүхий судалгаа шинжилгээний ажлыг БОАЖЯ-ны бодлого, шийдвэрт тусгах, Засгийн Газрын хуралдаанд танилцуулах Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг нэгтгэн гаргах зорилгоор гуравдах удаагаа ийнхүү амжилттай зохион байгуулж дууслаа. Хурлын үеэр тавигдсан эрдэмтэн, судлаачдын судалгааны ажлын үр дүнг удахгүй олон нийтэд хүргэх юм байна.
Бүх мэдээ