"НОГООН ХӨГЖЛИЙН СУРГАГЧ БАГШ" бэлтгэх сургалт боллоо.

2017-01-16

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Технож бизнес инкубатор төв ТББ, Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар хамтран Канад сангийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Гялгар уутнаас татгалзах өдөр” санаачлагын хүрээнд "НОГООН ХӨГЖЛИЙН СУРГАГЧ БАГШ" бэлтгэх эхний өдрийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтанд 20 гаруй сайн дурын үйл ажиллагаа явуулах сонирхолтой оюутан залуус оролцсон бөгөөд байгаль орчинд ээлтэй хэрэглээ, үйлдвэрлэл, ногоон амьдралын хэв маягийн талаар олон нийтэд мэдээлэл түгээх, сурталчлах ажилд түүчээлэн оролцохоор болсон юм.
Бүх мэдээ