"Ойн магадлан итгэмжлэлийг нэвтрүүлэх нь" сэдэвт үндэсний семинар

2016-12-02

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, МОТМЗ ТББ-ын хамтран зохион байгуулсан "Ойн магадлан итгэмжлэлийг нэвтрүүлэх нь" сэдэвт үндэсний семинар манай төв дээр боллоо.

дэлгэрэнгүй


"Уур амьсгалын өөрчлөлтөнд шинэчлэл хийх" сэдэвт хурал боллоо

2016-12-02

Францын элчин сайдын яамнаас зохион байгуулсан "Уур амьсгалын өөрчлөлтөнд шинэчлэл хийх" сэдэвт хурал өнөөдөр манай төв дээр зохион байгуулагдлаа.

дэлгэрэнгүй

ЭКО БАЯР "Урлагийн намар" vйл ажиллагаа зохион байгуулагдах гэж байна

2016-11-23

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Монгол Улсын Их сургууль, Улаанбаатар Их сургууль хамтран 2 дахь жилдээ “Эко баярыг" уламжлал болгон зохион байгуулах гэж байна. Энэ жил "Урлагийн намар" сэдвийн хүрээнд ЯПОН УЛСЫН соёл, урлаг, танин мэдэхүйн олон сонирхолтой үйл ажиллагаа явагдах бөгөөд иргэд та бүхэн хүүхэд багачуудын хамтаар тус баярт хүрэлцэн ирж өргөнөөр оролцохыг урьж байна.

дэлгэрэнгүй

"Дэм дэмэндээ аян"-д нэгдэцгээе

2016-11-22

ДЭМ ДЭМЭНДЭЭ нь хүмүүнлэгийн дэлгүүр бөгөөд иргэд өөрт илүүдэл болон хандивлахыг хүсч байгаа хувцас, эд хогшлыг хандивлан зориулалтын дэлгүүрээр дамжуулан хэрэгцээтэй хүмүүст нь түгээх олон улсын туршлага юм. Улаан Загалмай Нийгэмлэг энэхүү хандивын туршлагыг дэлхийн олон улсад амжилттай хэрэгжүүлдэг бөгөөд зориулалтын хайрцагт иргэдийн хандивын эд зүйлс, хувцсыг цуглуулан ДЭМ ДЭМЭНДЭЭ хүмүүнлэгийн дэлгүүрээр дамжуулан хэрэгцээт хүмүүст нь хүргэх ажлыг эхлүүлж байна.

дэлгэрэнгүй

“ХӨРСНИЙ БОХИРДОЛ БА ӨНӨӨГИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” сэдэвт илтгэлийн тэмцээний удирдамж

2016-11-11

БОАЖЯ-ны харъяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв нь Их дээд сургуулийн оюутан, залуусын байгаль орчны талаархи мэдлэг боловсролыг дээшлүүлэх, бүтээлч сэтгэлгээ, илтгэх ур чадварыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон Монгол орны хэмжээнд тулгамдаж буй орчны бохирдлын асуудлаар илтгэлийн тэмцээнийг зохион байгуулдаг. Уг тэмцээний хүрээнд энэ жил “Хөрсний бохирдол ба өнөөгийн төлөв байдал, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэлийн тэмцээнийг зохион байгуулж байна. Илтгэлийг хүлээж авах хугацаа 11 сарын 18-нд дуусна.

дэлгэрэнгүй

"Ганга нуураа хамгаалъя" уран бүтээлийн үзэсгэлэн болж өнгөрлөө.

2016-11-08

"Ганга нуураа хамгаалъя" уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт "Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах" төвд болж өнгөрлөө. Тус үзэсгэлэнгийн нээлтэнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн удирдлагууд болон Соёл судлаач Д.Индра, Титэм арт академийн захирал Э.Ариунболд, Сүхбаатар аймгийн оюутан залуучуудын хөгжлийн төвийн нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр, Гэрэл зурагчин Д.Амараа, “Сэтгэлийн хүч” аяныг зохион байгуулагч, СТА жүжигчин Х.Ганхуяг нар оролцлоо. Үзэсгэлэнгийн үеэр 5 уран бүтээлчийн 40 гаруй уран бүтээл тавигдсан бөгөөд Ганга нуурын тухай, өнөөгийн байдал болоод аяныг зохион байгуулагчдын зүгээс авч хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд, цаашдын төлөвлөгөөг танилцуулж, хандивын арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

дэлгэрэнгүй

"Ганга нуураа хамгаалья" уран бүтээлийн үзэсгэлэн

2016-11-01

Ганга нуур нь хүн малын дам нөлөө болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор ширгэж байна. Иймд нуурыг сэргээх арга хэмжээ авах, Ганга нуурын ойр орчмын байгалийн унаган төрхийг хадгалан хамгаалах зорилгоор уран зургийн үзэсгэлэн зохион байгуулж байна. Тус үзэсгэлэн 2016.11.07 - 2016.11.14-ний өдрүүдэд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв дээр гарах ба нээлтийн үйл ажиллагаа 2016.11.08-ны өдрийн 11:00 цагт болно.

дэлгэрэнгүй

ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны агентлагтай уулзалт зохион байгууллаа

2016-10-26

ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн орлогч дарга Савада Хироми болон Төвийн удирдлагууд цаашдын хамтын ажиллагааны талаар уулзалт зохион байгууллаа.

дэлгэрэнгүй

"Ногоон хөгжлийн төлөө хамтдаа" сарын аян

2016-10-26

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас "Ногоон хөгжлийн төлөө хамтдаа" сарын аянг зарлаад байна. Та ч бас нэгдээрэй

дэлгэрэнгүй

“ХАШААНДАА МОД ТАРЬЖ УРГУУЛАХ НЬ” СЭДЭВТ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛЛОО.

2016-10-07

Энэ сарын 8-нд тохиож байгаа бүх нийтээрээ мод тарих өдрийг тохиолдуулан гэр хорооллын айл өрхүүдэд мод тариулах ажлыг БОАЖЯ-аас санаачлан эхлүүлээд байна.

дэлгэрэнгүй

"Тогтвортой хөгжил, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсрол" төвийн бүсийн сургалт

2016-10-07

"Тогтвортой хөгжил, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсрол" төвийн бүсийн сургалт Сэлэнгэ аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Тус бүсийн сургалтанд Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Сав газрын захиргаа, Ус, цаг уур орчны шинжилгээний газрын ажилтан, албан хаагчид хамрагдлаа. Сургалт үргэлжлэн Орхон аймагт явагдах бөгөөд сургалтанд Орхон, Дархан-Уул, Булган аймгийн Байгаль орчны салбарын ажилтан, албан хаагчид хамрагдах юм

дэлгэрэнгүй

"Тогтвортой хөгжил, ногоон хөгжил, Тогтвортой хөгжлийн боловсрол" сургалт

2016-10-07

"Тогтвортой хөгжил, ногоон хөгжил, Тогтвортой хөгжлийн боловсрол" сургалт баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт үргэлжлэн явагдаж байна.

дэлгэрэнгүй

"Ойн хяналтын түвшинг тогтоох нь" сэдэвт сургалт семинар

2016-10-07

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, UN-REDD Үндэсний хөтөлбөр хамтран "Ойн хяналтын түвшинг тогтоох нь" сэдэвт сургалт семинарыг 2016 оны 08 сарын 30-ны өдрөөс 09 сарын 01 хүртэл Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв дээр зохион байгууллаа.

дэлгэрэнгүй

Тогтвортой хөгжил, Ногоон хөгжил, Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл баримтлалын сургалт явуулав

2016-10-07

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв нь БОАЖЯ, Тогтвортой хөгжлийн боловсрол төсөлтэй хамтран орон нутгийн байгаль орчны салбарын ажилтан, албан хаагчдад Тогтвортой хөгжил, Ногоон хөгжил, Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл баримтлалын талаар мэдлэг, мэдээлэл олгох, чадавхижуулах бүсчилсэн сургалтаа өнөөдөр Дундговь аймагт амжилттай эхлүүллээ.

дэлгэрэнгүй

Монголд ургадаг гайхалтай ховор цэцгүүд

2016-10-07

1. Монгол Алтанхундгана (Adonis mongolica) 2. Их шүүдэргэнэ, Шүүдэрцэцэг (Chelidoniummajus) 3. Нөмрөгт банздоо, Вансэмбэрүү (Saussureainvolucrata) ...

дэлгэрэнгүй

ҮР ХОЙЧДОО ҮЛДЭЭХ “ЦЭНХЭР АЛТ”-АА ХАЙРЛАН, ХАМГААЛЪЯ

2016-06-03

Цэвэр усны гачигдалд байгаа олон улс орнуудыг усны гачигдалаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх зорилгоор НҮБ-аас 1993 онд жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн Усны Өдөр" болгон, жил бүр өөр өөр уриан дор тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн ба НҮБ-ын уриалгыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, манай улс 2005 оноос хойш “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэж ирсэн юм.

дэлгэрэнгүй

Цэнхэр алтаа хайрлахад уриалсан форум боллоо

2016-03-22

Одоогоос яг 24 жилийн өмнө буюу 1992 онд НҮБ-ын Байгаль Орчин ба Хөгжлийн чуулга уулзалтад оролцогчид Олон улсын усны өдрийг тэмдэглэх санаачлага гаргасныг НҮБ-ын Ерөнхий Ассамблей зөвшөөрч, 1993 оны гуравдугаар сарын 22-ноос эхлэн жил бүрийн энэ өдрийг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэдэг болсон түүхтэй билээ. Монгол Улсын хувьд 2005 оноос эхлэн Дэлхийн усны өдрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд Жил бүр Дэлхийн Усны өдөр цэвэр усны тодорхой нэг асуудлыг хөндөн ярилцдаг уламжлалтай. Энэ жил уг өдрийг Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв, JCI конгресс салбар байгууллага хамтран “Цэнхэр алт” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд “Усны хомсдол ба хүн амын ус хангамжийн асуудал” сэдэвт нээлттэй форумыг амжилттай зохион байгууллаа. Тус форумд БОНХАЖ-ын сайдын зөвлөх А.Цолмон хүрэлцэн ирж Ирээдүйдээ үл

дэлгэрэнгүй

<<3456>>